Thursday, March 21, 2013

Боловсролын 5 талт зарчим




Бэлтгэсэн МУИС-н Англи хэлний багш Д.Мягмарсүрэн
Оршил:

            Хүн төрөлхтний түүхээс үзэхэд тухайн нийгмийг манлайлагчид нь янз бүрийн давхаргын хүмүүс байсан ажээ. Аж үйлдвэрийн хувьсгалын дараахан биеийн хүний хөдөлмөрөөр амьжиргаагаа баталгаажуулж  байсан  ажилчин тариачид (цэнхэр цамцтан)тухайн нийгмийн манлайлах гол хүч нь болж  байв.





  Харин ХХ зууны эхэн үеэс оюуны хөдөлмөрийг үнэлэх болсноор тухайн нийгмийг оюуны хөдөлмөр эрхлэгч хүмүүс (цагаан цамцтан) манлайлах болов.

            XXI зууны босгон дээр ирээд байгаа өнөө үед ирээдүйн нйигмийг манлайлагчид нь ямар хүмүүс байх талаар нэгэн шинэ үзэл бодол гарч ирж байна. Үүний тулд суралцагсад бүх талын боловсрол олгох сургалтын тухай ярилцах болж байна.”Зөв сэтгэлгээтэй хүн амжилтанд хүрнэ” гэсэн ойлголтоос урган гарсан бөгөөд үүнийг дэмждэг хүмүүсийн үзлээр сэтгэлийн тэнхээ,  тэсвэр хатуужилтай, зөв үзэл бодолтой хүн нь амжилтанд хүрэх магадлал маш өндөр байдаг  ажээ.Иймд ихэнх эрдэмтэд “XXI зууныг манлайлагчид нь өндөр мэдлэг боловсролтой байгаад зогсохгүй сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужлаар шалгарсан (шаргал цамцтан) хүмүүс байх болно” гэж үзэж байна.

              Хүний мөн чанарыг илэрхийлдэг үндсэн 3 шинж бол бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан бөгөөд эдгээрийг хооронд нь ялган салгаж болохгүй харин ч харилцан шүтэлцээнд нь нэгэн зэрэг тэтгэн хөгжүүлэх ёстой билээ. Чухам үүнд л боловсролын зарчим орших билээ. Бүх талын боловсрол гэдэг нь дээрх 3 шинжээс гадна амьдралаа зөв авч явах, бусадтай харилцах чадварыг төлөвшүүлж хөгжүүлэх явдал юм.
            Эдгээр 5 шинжийг хадгалсан хүн нь эрдэм мэдлэгтэй, үнэнч шударга ёсыг эрхэмлэдэг, бусдыг хайрлан хүндэтгэдэг, асар их тэсвэр хатуужилтай, аливаа муу зүйлээс бие болоод сэтгэлээ хамгаалж чаддаг, ариун мөртэй, эрүүл чийрэг бие бялдартай нэгэн байх болно.Чухам ийм л хүмүүс тэмцэл өрсөлдөөний XXI зууныг манлайлан авч явж чадна.Өөрөөр хэлбэл бүх талын боловсрол  болох  5 талт зарчим юм.
Онолын үндэс

Бүх талын боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

1945 онд Японы түрэмгийллээс чөлөөлөгдсөнөөс хойшх Солонгосын боловсролын түүхээс үзэхэд сэтгэл эмзэглүүлсэн асуудал олон байдаг байна.Үүний нэг нь өв  тэгш хүмүүжилтэй иргэдийг бэлтгэн гаргадаг бүх талын боловсрол олгох сургалтыг орхигдуулж, зөвхөн онолын мэдлэг болон тоон үнэлгээнд гол анхаарлаа тавьсаар иржээ. Үүнтэй адил жишээ манай оронд байна гэж хэлж болох юм.Өөрөөр хэлвэл манай орны нийт иргэдийн бичиг үсэг тайлалгдсан түвшин өндөр буюу 1989 оны байдлаар 96.5 хувь байсан нь социализмын үеийн хөрөнгө оруулалтаас үлдсэн өв юм. Гэтэл өнөөдөр Монгол улс маань боловсролын түвшин ийм  өндөр атлаа улс орны хөгжилийн хувьд ядуу орны тоонд орох болов? Энэ асуудлыг дэлхийн улс орнууд ихээхэн гайхаж  хүлээн авдаг билээ. 1999 оны Дэлхийн Хүний Хөгжлийн Илтгэлд хийсэн харьцуулалтаас үзэхэд Монгол улс дэлхийн 174 орны дотроос 119 дэх байранд байна.(Үүнд ОХУ 71, БНХАУ 98 дахь байранд оржээ.)

            Үүнд  хүмүүсийн бодит чадвар дутагдсаны илрэл болж байгаа билээ.Өөрөөр хэлвэл бодит чадваргүй, дан ганц онолын болон тоон үнэлгээнд хэт анхаарлаа тавьж байсаны үр дүн болж  байна.

 Бүх талын боловсролтой хүн нь хамт олны гишүүн бүрд авьяас чадвар, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөл боломжийг олгож, тэднийг хүсэл сонирхлынх нь дагуу хөтлөн удирдаж чаддаг чадварлаг зохион байгуулагч, удирдагч хүн юм.Ихэнх хүн удирдагч хүнийг эрх мэдлээрээ дарангуйлагч гэж үздэг.Гэтэл хамгийн шилдэг удирдагч нь бусдад өөрийгөө зорилж чаддаг, тэдний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой.

Бүх талын боловсролтой хүн дараах  шинжүүдийг хадгалсан байдаг.Үүнд:

·          Сэтгэлийн тэнхээ- ямарч бэрхшээлийг зоригтойгоор даван туулж чаддаг өөрийн гэсэн үзэл бодолтой явдгаараа бусдын итгэл найдварыг хүлээж чаддаг.

·          Бие бялдар- Биеэ алив хөнөөлт зүйлээс хамгаалан үргэлж ариун явдал мөрийг эрхэмлэдэг.

·          Оюуны чадамж, мэдлэгээ бүрэн ашиглах чадвар, ухаалаг байдал- Мэдлэг болоод мэдээллийг богино хугацаанд хүлээн авч, аливаа асуудлыг ширээний араас биш гол цэг дээр нь очиж  биечлэн танилцаж, учир шалтгааныг нь олж тогтоон эгзэгтэй үед зөв мэргэн шийдвэр гаргаж  чаддаг.

-          өдөр тутмынхаа ажлыг эргэн харж  үйлдэл бүрээ нарийн тодорхой тооцож дүгнэх чадвартай байдаг. Аливаа зүйлсийг ерөнхийд нь харж ямар өөрчлөлт явагдаж  байгааг соргог мэдэрч, болмж  нөхцлийг зөв ашиглаж чаддаг.

-          Гадаад хэлний өргөн мэдлэгтэй

-          Хийсвэр байдлыг бодит болгон тухайн үед  нь зөв үйл болгож чаддаг.

-          Байгаль дэлхийн зүй тогтол, түүний хуулиудын талаар зөв  ойлгосон, ертөнцийг үзэх үзэл бодолтой.

-          Өөрийн сул талаа засах чадвартай байх

-          Аливаа асуудлыг обьектив, субьектив талаас нь дүгнэн бодож, харилцан хамааралд нь авч үздэг байх

·          Амьдралаа зөв авч явах- Амьдралын үнэт эрдэнэ болсон цагийг үр дүнтэйгээр ашиглан өдөр тутмын төлөвлөгөөнөөс  авахуулаад долоо хоног, сар жил, насан туршын амьдралын чиг зорилго, төлөвлөгөөгөө боловсруулан түүнийхээ дагуу амьдардаг.Ямар ажлыгхэзээ, хаана, яаж хийх вэ? гэдгээ тогтоож дэс дарааллын дагуу хийж чаддаг.

·          Бусадтай харилцах- бусдыг хайрлан хүндэтгэж , шаардлагатай цагт нь тэднийг дэмжин тусалж чаддаг. Мөн өөрийгөө хянан захирдаг, төлөв даруу, бусдаас үргэлж суралцдаг бөгөөд ямар ч хувирал өөрчлөлтөд тохирох зөв үзэл бодолтой явдгаараа аливаа асуудалд уян хатан хандаж, зөв мэргэн шийдвэр гаргадаг.Бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж чаддаг.

Ийнхүү өөрийгөө бүхий л талаас нь хөгжүүлж чадсан, аливаад голч мэргэн ханддаг, зөв  сэтгэлтэй, бусдын төлөө үйлчлэн амьдарч чаддаг хүмүүс XXI зууны түүхийг үргэлжлүүлэгчид байх болно.
бодит чадвартай хүн шилдэг манлайлагч болж чадна.

Тоон үнэлгээт боловсрол:
Дээр тоон үнэлгээний талаар цухас дурдсан билээ, одоо энэ талаар тусгайлан авч үзье. Боловсрол нь хүнийг яаж  төлөвшүүлэх ёстой вэ? Гэтэл сүүлийн үед зөвхөн тоон үнэлгээнд илүү анхаарч буй нь ажиглагдаж байна.Өнөөгийн боловсролын бодит байдлыг харвал “Манай боловсрол сайн” гэдэгтэй санал нийлэх болмжгүй. Тоон үнэлгээ нь тийм ч буруу зүйл бас биш ээ. Бид өнөөдөр хамгийн өндөр оноотой бол  хамгийн сайн сургуульд элсэн орно, аж амьдрал юугаарч дутахгүй элбэг хангалуун байна, үргэлж ялалт амжилт, аз жаргалаар дүүрэн байх болно.Тиймээ энэ бол буруу бодол биш юм.
    Гэхдээ  асуудлын гол өндөр оноо дүнтэй байснаараа аз жаргалтай амьдарч чадах уу? Гэдэгт байгаа юм.Сүүлийн үед тоон үнэлгээт боловсрол ирээдүй муутай болох нь харагдах болжээ.Тухайлбал энд нэгэн жишээг авч үзье.
1995 оны 5-р сарын 31 бол боловсролын шинэтгэлийн өдөр.Уг шинэтгэлээр Сологосын боловсролд сүйрлийн аюул нүүрлэсэнийг зарлахад улс нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм.Энэ улс маань боловсролоо тоон үнэлгээний зарчмаар явуулж байсан билээ.
Тоон үнэлгээний системийг сурган хүмүүжүүлэх ба шинжлэх ухааны талаас нь харвал маш учир дутагдалтай байдаг. Жишээлбэл:
100 оюутан байлаагэе.Түүнээс оноогоороо эхний аравт орсон оюутнуудыг “хичээл сайн хийдэг оюутан” гэж үнэлдэг.100 хүнээс эхний аравт багтаж орох магадлал нь 10 хувь юм.Үлсэн 90 хувь нь хичнээн мэрийгээд ч эхний аравт орж чадахгүй нь.
    Багш сайн зааж, оюутан өөрөө хичээвэл дээгүүр байранд багтаж чадна гэж эцэг эх үздэг.Харин тийм найдваргүй бол огтхон ч мэрийж чармайхгүй юм.
Доорх гурвалжинаар бодит байдлыг дүрслэн харууллаа.
Энэ зурагт 90% нь хичнээн мэрийгээд ч эхний аравт багтаж чадахгүй байгааг харуулж  байна. Хэрвээ оноо дүнг  аз жаргалын хэмжүүр гэж үзвэл үлдэж буй 90% нь хичнээн зүтгээд ч аз жаргалтай байх магадлал бараг байхгүй гэсэн үг.Гэтэл бодтит амьдрал дээр өндөр оноотой нь аз жаргалтай амьдарч , дунд буюу бага оноо дүнтэй нь аз жаргалгүй амьдардаг уу? Үүнд л асуудын гол нь байгаа юм.
дээрх зурагт гурвалжнаас дахин шинэ гурвалжин үүсэж байна.2-дахь болон 3- дахь гурвалжнуудаас мөн л 10 ба 90 хувийн ялгаа гарч байна.
Бид өнөөдөр сурч боловсрохдоо ирээдүйг урьдчилан харах хэрэгтэй.XXI зуунд дан ганц боловсролыг шүтэж амьдрах боломжгүй юм.Хэдийгээр дээд оноогоор үнэлэгдэж чадаагүй ч, жинхэнэ бодит чадвартай байвал өөрт оногдсон ажил үүргээ нэр төртэй биелүүлж, бусдын итгэл хүндэтгэлийг хүлээн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах болно.Шилдэг манлайлагч болоход  албан тушаалаас илүү бодит чадвартай байх нь чухал юм. Бодит чадвартай хүн аз жаргалтай байдаг .
Бодит чадварыг дээд зэргээр  хөгжүүлэх хоёр зарчим : Оролдлогоос илүү арга барилыг дээдлэх, Авьяас чадварыг дээд зэргээр хөгжүүлэх. Оюуны чадамж, сэтгэлийн тэнхээ, бие бялдар, бусадтай харилцах, амьдралаа зөв авч явах зэрэг 5шинжийг агуулсан хүнийг бүх талын чадвартай хүнийг бодит чадвартай хүн гэнэ. Харин эдгээр бодит чадвар байхгүй аль эсвэл нэгийн нь эзэмшисэн хүн би бодит чадваргүй гэж гутрах хэрэггүй харин түүнийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд бодит чадвархгүй байх шалгааныг өөрдээрээ сайн тунгаан бодох хэрэгтэй.
Миний бие саяхан Доктор Вонь Дун Ёний “Бүх талын боловсрол олгох сургатлын 5 талт зарчим хэмээх Орчуулагч Оюунжаргалын бүтээлийг уншсан юм. Энэхүү бүтээлч нь миний сэтгэлд ихэд нийцсэн бөгөөд өөр бусад олон хүмүүст хүргэх юмсан гэсэн бодол төрж өөрт төрсөн энэхүү сэтгэлдэлдээ захирагдан ”Бүх талын боловсрол олгох сургалтын 5 талт зарчим” хэмээх номоос  уншиж мэдсэн зүйлээ цуврал болгон өөрийн блогдоо нйитлэхээр шийдлээ. Иймээс та бүхэн өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг бол өөртөө шинэ шинэ мэдлэг хуримтлуулахыг хүсч 21-р зууны жинхэнэ манлайлагч болохыг хүсвэл миний гаргаж буй энэхүү цувралуудыг маань уншиж байхыг санал болгож байна.
Хүн төрлөхтөний түүхээс үзэхэд тухайн нийгмийн манлайлагчид янз бүрийн давхаргын хүмүүс байжээ. Аж үйлдвэрийн хувьсгалын дараахан биеийн хүчний хөдөлмөрөөр амьжиргаагаа баталгаажуулж байсан ажилчин тариачид тухайн нийгмийн манлайлах гол хүч болж байжээ. Тэд хөх хантааз өмсдөг байсан учир тэднийг түүхэд “хөх хантаазтан” гэж нэрлэн үлдээжээ.
            Харин 20-р зууны эхэн үеэс оюуны хөдөлмөрийг үнэлэх болсоноор тухайн нийгмийн оюуны хөдөлмөр эхлэгч хүмүүс манлайлах болов. Тэд цагаан цамц зангиа зүүдэг байсан учир түүхэнд “цагаан цамцтан” гэж нэрлэгдэн үлдсэн байна.
            21-р зууны босгон дээр ирээд байгаа өнөө үед ирээдүйн нийгмийн манлайлагчид нь ямар хүмүүс байх талаар нэгэн шинэ үзэл бодол гарч ирж байна. Үүний тулд суралцагсадад бүх талын боловсрол олгох сургалтын тухай ярилцах болжээ. “Зөв сэтгэлтэй хүн амжилтанд хүрнэ.” гэсэн ойлголтоос урган гарсан бөгөөд үүнийг дэмждэг хүмүүсийн үзлээр сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, зөв үзэл санаа бодолтой хүн нь амжилтанд хүрэх магадлал өндөр байдаг болжээ. Иймд ихэнх эрдэмтэд “21-р зууны манлайлагчид нь өндөр мэдлэг боловсролтой байгаад зогсохгүй сэтгэлийн тэнхээ тэсвэр хатуужилаар шалгарсан “шаргал цамцтан” байх болно гэж нэрлэж байгаа юм.
            Хүний мөн чанарыг илэрхийлдэг үндсэн 3 шинж бол бие махбодь, сэтгэл санаа, оюун ухаан бөгөөд эдгээрийн хооронд нь ялган үзэж болохгүй харин ч харилцан шүтэлцээнд нь нэгэн зэрэг тэтгэн хөгжүүлэх ёстой билээ. Чухам үүнд л боловсролын зорилго оршино. Бүх талын боловсрол олгох сургалт нь дээрх 3 шинжээс гадна. Амьдралаа зөв авч явах, бусадтай харилцах чадварыг төлөвшүүлэх хөгжүүлэх зорилготой юм.
            Эдгээр 5 шинжийг хадгалсан хүнийг үнэт алзмазтай зүйрлүүлж болох “Даймонд Калла хүн” буюу “шаргал цамцтан” гэж нэрлэж байгаа юм. Ийм хүн нь эрдэм мэдлэгтэй үнэнч шудрага ёсыг эрхэмлэдэг, бусдыг хайрлан хүндэтгэдэг, асар их тэвчээр хатуужилтай, аливаа муу зүйлээс бие болоод сэтгэлээ хамгаалж чаддаг, ариун мөртэй, эрүүл чийрэг бие бялдартай нэгэн байх болно. Чухам ийм л хүмүүс тэмцэл өрсөлдөөний 21-р зууныг манлайлан авч явах болно.

“Даймонд калла хүн нь хамт олны гишүүн бүрд авьяас чадвар, нөөц болоцоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөл боломжийг олгож тэднийг хүсэл сонирхолных нь дагуу хөтлөн удирдаж чаддаг чадварлаг зохион байгуулагч, удирдагч хүн юм. Ихэнх хүмүүс удирдагч хүнийг эрх мэдлээрээ дарангуйлагч гэж үздэг. Гэтэл хамгийн шилдэг удирдагч нь бусдад өөрийгөө зориулж чаддаг. Тэдний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой.
            Даймонд Калла хүн доорх 5 шинжийг хадгалсан байдаг.
  • Сэтгэлийн тэнхээ
Ямар ч бэрхшээлийг зоригтойгоор даван туулж чаддаг өөрийн гэсэн үзэл бодолтой явдагаараа бусдыг итгэл найдварыг хүлээж чаддаг.
  • Бие бялдар
Биеэ аливаа хөнөөлт зүйлээс хамгаалан үргэлж ариун явдал мөрийг эрхмэлэг хүн
  • Оюуны чадамж мэдлэгээ бүрэн ашиглах чадвар
Ухаалаг байдал: мэдлэг болоод мэдлэгийг богино хугацаанд хүлээн авч, аливаа асуудлыг ширээний араас биш, гол цэг дээр нь очиж биечлэн танилцаж, учир шалтгааныг нь олж тогтоон, эгзэгтэй үед зөв мэргэн шийдвэр гаргаж чаддаг.
өдөр тутмийнхаа ажил хэргийг харж, үйлдэл бүрээ нарийн тодорхой дүгнэж, тооцох чадвартай байдаг. аливаа зүйлийг ерөнхийд нь харж, хаана ямар өөрчлөлт явагдаж байгааг соргог мэдэрч боломж нөхцөлийг зөв ашиглаж чаддаг.
  • Гадаад хэлний өргөн мэдлэгтэй
Хийсвэр байдлыг бодит болгон тухайн үед нь зөв үйл болгож  чаддаг.
Байгаль дэлхийн зүй тогтол түүний хуулиудын талаар зөв ойлгосон, ертөнцийг үзэх зөв үзэлтэй болох
  • Өөрийн сул талаа засах чадвартай байх
Аливаа асуудлыг объектив, субьектив талаас нь дүгнэн бодож, харилцан хамааралд нь авч үздэг байна.
  • Амьдралаа зөв авч явах
Амьдралын үнэт эрдэнэ болсон цагыг үр дүнтэйгээр ашиглан өдөр тутмийн төлөвлөгөөнөөс авхуулаад долоо хоног, сар жилийн насан туршийн амьдралын чиг зорилготой төлөвлөгөөгөө боловсруулан түүнийхээ дагуу амьдардаг. Ямарваа ажлийг хэзээ хаана яаж хийх вэ? гэдгээ тогтоож дэс дараалалын дагуу хий ж чаддаг
Бусадтай харилцах
Бусдыг хайрлан хүндэтгэж шаардлагатай цагт тэднийг дэмжин тусалж чаддаг. Мөн өөрийгөө хянан захирдаг, төлөв даруу бусдаас үргэж суралцдаг бөгөөд ямар ч хувирал өөрчлөлтөнд тохирох зөв мэргэн шийдвэр гаргадаг. Чухам ийм л хүн бусдын итгэл хүндэтгэлийг хүлээнэ. Тэрээр хамт олныхоо чадамжийг ахиулан, ямарч хэцүү байдалд барьц алдахгүйгээр үр ашиг бүтээмжийг өсгөж чаддаг.
            Ийнхүү өөрийгөө бүхий л талаас нь хөгжүүлж чадсан аливаад голч мэргэн ханддаг, зөв сэтгэлтэй, бусдын төлөө үйлчлэн амьдарч чаддаг хүмүүс 21-р зууны түүхийг үргэлжлүүлэгчид байх болно.
Бодит чадвартай хүн шилдэг манлайлагч болж чадна.
Өндөр оноотой бол хамгийн сайн дээд сургуульд элсэн орно, сайхан ажил мэрэгжилтэй болно, аж амьдрал юугаар ч дутахгүй элбэг хангалуун байна үргэлж ялалт амжилт аз жаргалаар дүүрэн байх болно. Тиймээ энэ бол буруу бодол биш юм. Бидний хэн нь ч ганц олдох амьдралаа амжилт бүтээлээр арвин баялаг эд юмаар элбэг хангалуун аз жаргалтай амьдрахыг хүсэлгүй яахав.
            Гэхдээ асуудлын гол нь бид үнэхээр өндөр оноо дүнтэй байснаараа аз жаргалтай амьдарч чадах уу гэдэгт байгаа юм. Сүүлийн үед тоон үнэлгээт боловсрол ирээдүй муутай болох нь нэгэнт илэрхий байна.
Аз жаргалтай амьдрахын тулд оноо дүнгийн хойноос хөөцөлдөх нь ямар ч утгагүй зүйл юм. Өөрөөр хэлбэл аз жаргалыг өндөр оноо дүнгээр олж авдаггүй. Зарим хүн “ Би өндөр оноогоор их дээд сургуульд орлоо. Одоо надад санаа зовох зүйл алга” гэж боддог. Харин ингэлээ гээд аз жаргалтай амьдарч чадахгүй. Аз жаргалтай амьдрах нь юунаас илүү чухал. Өнөөдөр аз жаргалыг олж авах түлхүүр нь өндөр оноо биш болохыг амьдрал харуулсаар байна. Тэгвэл аз жаргалыг яаж олж авах вэ? Хичээлээ сайн хийе гэж бодсон ч бүтэхгүй дохиолдол зөндөө байдаг. Оноо дүнгээр л түвшингээр доод хэсэгт байгаа болохоор гуньж гутарч аргаа баран арчаагүй байдалд ордог гэж үзэж болохгүй. Хичнээн доогуур оноо дүнтэй байлаа ч жинхэнэ аз жаргалтай амьдрах арга байж л байна. Харин тэдгээр аргийг эрж хайх л хэрэгтэй. Зүгээр суувал танд юуг ч хэн ч хэлэхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн үг.
Тоо үнэлгээ ба бодит байдлын ххорондын ялгаа
Бид оноо дүнгийн их багаас үл шалтгаалан аз жаргалтай амьдарч болно. Энэ нь бодит чадвараа салшгүй холбоотой юм. Ингэж хэлхэд олон  хүн “ хичээлээ хий ж чадахгүй байхад ямар юмных нь бодит чадвар вэ” гэж хэлж магадгүй. Гэвч тоон үнэлгээ ба бодит чадварын хооронд асар их ялгаатайг амьдрал харуулж байдаг.

Бодит чадвартай хүн аз жаргалтай амьдарч чаддаг.
Бид өнөөдөр сурч боловсрохдоо ирээдүйг урьдчилан харах хэрэгтэй. 21-р зуунд дан ганц боловсролыг шүтэж амьдрах боломжгүй юм. Хэдийгээр дээд оноогоор үнэлэгдэж чадаагүй ч жинхэнэ бодит чадвартай байвал өөрт ногдсон ажил үүргээ нэр төртэй биелүүлж бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, аз жаргалтай сэтгэл хангалуун сайхан амьдрах болно. Иймд аз жаргал өндөр оноо дүн, шилдэг дээд сургууль сайхан ажлаар олдох бус харин бодит чадвартай байснаар түүнийг эдлэх болно. Шилдэг манлайлагч болоход албан тушаалаас илүү бодит чадвартай байх нь чухал юм.
Бодит чадвар гэж юу вэ?
Өмнөх хэсэгт тоон үнэлгээний оронд бодит чадвар байж болох талаар өгүүлсэн билээ. Тэгвэл бодит чадвар гэж юуг хэлээд байна вэ? Бид ихэнхдээ өрсөлдөөнөөс ялан гарсан хүнийг чадвартай хүн гэж үздэг. Харин энэ нь өндөр оноо дүнг шүтсэн өнөө үед тохирох ойлголт болохоос тэд жинхэнэ ялагч биш юм.
            Бид бодит чадвартай хүн болох хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрвөл түүнийгээ хэгжүүлэхийн тулд дараах 2 зүйлийг анхаарах хэрэгтэй.
Надад боломж байна уу? Би бодитоор хэрэгжүүлж чадах уу?
Бодитоор хэрэгжүүлэхийн тулд бодит чадвьараа нөөцлөх нь чухал гэж бодоод дүн оноогоор унаж өөрийнхөө бүх ажлийг цэгцэлж чадахгүй бол яах вэ? гэж айж магадгүй. Үүнд хариулах хэрэгтэй.
            Боломжит байдал гэдэг нь өөрт байгаа авъяас чадвараа тэтгэн хөгжүүлж бодит чадвартай болох арга зам, боломж байгаа эсэхийг хэлж байа. Хүн өөрийнхөө авъяас чадварыг тэтгэн хөгжүүлж бодит чадвартай болж тийм бодит чадвартай болох арга байдаг. Авъяас чадвараа бүрэн ашиглаж чадахгүй байгаа хүммүс биеэ дайчилбал өмнөхөөсөө илүү үр дүнд хүрч болно.

Бодит чадвараа дээд зэргээр хөгжүүлэх хоёр зарчим
НЭГ ДЭХ ЗАРЧИМ: Оролдлогоос илүү арга барилыг дээдлэх
Бид оюун ухаанаа бүрэн төвлөрүүлж, тодорхой цаг гаргаж, үнэнхүү хичээн шамдваас авъяас билгээ хөгжүүлэх болно гэж үздэг. Гэтэл ингэснээр бодит чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлж байгаа хэрэг биш. Ямар ч үйл бүтээхэд түүнд тохирсон тодорхой арга зам байх ёстой. Түүнийг зөв олж тогтоовол үнэхээр үр дүнтэй болно.
Оюутан сурагчид эхний жилүүдэд яах хэрхэн суралуах аргаа сайн мэдэхгүйгээс урсгалаараа зөнгөөрөө суралцах нь бий. Үнэхээр сурсан мэдсэн зүйлийнхээ хүрээнд л сэтгэхүй нь хөгждөг. Угаас өөрт нь байгаа боломж хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахгүй байх нь олонтоо тохиолддог.
ХОЁР ДАХ ЗАРЧИМ: Бүх талын боловсрол олгох сургалтаар авъяас чадварыг дээд зэргээр хөгжүүлэх нь:
Авъяас чадварыг ямар аргаар яаж хөгжүүлж болох вэ?
Бодит чадваргүй байх 5 шалтгаан
Нэгэн компани зөвхөн мэдлэг боловсролтой ажилчдыг сонгож авчээ. Тэд нь сул биетэй учраас ойр ойрхон өвдөж чалаа авсанаас болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Ингэхлээр нь мэдлэгтэй эрүүл чийрэг бие бялдартай хүмүүсийг сонгон авчээ. Гэтэл сэтгэлийн тэнхээ тэсвэр хатуужилгүйн улмаас ажлийн хүндээс бэрхшээж тогтвортой ажиллаж чадахгүй. Дараа нь мэдлэгтэй эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай хүнийг сонгон авчээ. Харин тэр хүн нь харилцааны соёлын хувьд нэлээд дутагдалтай учир хэл ам хэрүүл шуугиан тарих болжээ. Ийм учраас л оюуны чадамж, сэтэглийн тэнхээ бие бялдар, бусадтай харилцах амьдралаа зөв авч явах зэрэг 5 шинжийг агуулсан хүн ирж буй 21-р зуунд хэргтэй юм .
Хамгийн бага хэмжээний дүрэм

Усны модон торхны зарим модыг тайраад ус хийвэл хамгийн урт тайрагдсан модны хэмжээ хүртэл л ус хийгдэх болно. Үүнтэй боловсролын 5 талт зарчимыг адилтган үзэх хэрэгтэй нэг нь дутуу бол нөөгөө чадваруудаа доош татаж байдаг гэдгийг сайтар ойлгох хэргтэй.
            Бодит чадвараа хөгжүүлж түүнийгээ бүрэн дүүрэн ашиглахын тулд зөвхөн нэг талыг баримталсан сургалт биш, харин бусад бүх чадварыг нэгэн зэрэг хөгжүүлдэг бүх талын боловсрол олгодог сургалт зайлшгүй хэргтэй. Урьд зөвхөн мэдлэг мэргэжлийг шүтэх бүх талын боловсрол сургалтыг орхигдуулж ирсэн нь тун харамсалтай. Бодит чадвартай өв тэгш хүмүүжилтэй иргэдийг бэлтгэн гаргах цорын ганц арга бол бүх талын болвсролын сургалт юм.
            Либекийн хамгийн бага хэмжээний дүрэм ёсоор бид өөрсдийнхөө дутагдалтай талаа хамгийн бага хэмжээтэй байсан ч засаж залруулж чадвал бодит хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглахад их тус болно. Имйд хойно өгүүлэх Даймонд Калла хүнийг бүхий л талаас нь үнэлэх шалгуураар өөрийгөө ямар түвшинд байгааг шалган тогтоож дутагдлаа дараа дараагын цувралуудыг уншиж засаарай.

Бүх талын боловсрол олгох сургалтын 5 талт зарчим түүний 25 зүйл
Эдгээр 25 зүйл нь авъяас чадварыг дээд зэргээр хөгжүүлдэг.
Үүнд:
Ш      сэтгэлийн тэнхээтэй болох-5
Ш      Эрүүл чийрэг бие бялдартай болох-5
Ш      Бусадтай харилцах харилцааг сайжруулах-5
Ш      Оюуны чадамжийг хөгжүүлэх-5
Ш      Амьдралаа зөв авч явах чадвар олгох-5 зүйл тус тус байна.
Дээрх 5 чадварын эзэмших мөн 5 зүйлүүдийг би цуврал болгон танд хүргэх болно. Танд энэ бүхэн хэрэг болно. Та амьдралдаа бага ч болов хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. миний Монголын тэнгэрлэг залуусын нэгээхэн хэсэгт ч болов бага ч хэсэг нэмэр болж байвал миний бие гүнээ талархах болно.

Манай боловсролын доголдолтой тал
“Ямар хүн” болох нь “Боловсрол”-оос шалтгаалдаг. Өнөөгийн бидний дүр төрх өнгөрсөн үеийн боловсролтой хамаатай бөгөөд өнөөгийн боловсролоос ирээдүйн дүр төрх маань шалтгаална.
Чөлөөлөгдсөнөөс хойшхи 50 жилийн туршид манай улсын боловсрол хүнийг боловсруулахын төлөө биш, харин сурагчдын дүнг дээшлүүлэх явдлыг л чухалчилдаг байлаа. Түүний үр дүнд эрдэмтэн, профессоруудыг олноор нь бий болгосон ч эрдэм мэдлэгийн үнэ цэнийг бий болгож чадаагүй юм.
Энэхүү бодит байдлаас харахад манай боловсролд байгаа доголдолтой 2 гол зүйл нь: Нэгдүгээрт: Сурлагын дүн ба бодит чадварын хооронд асар их зөрүү байдаг. Англи хэлний хичээлд өндөр дүн авдаг хэрнээ амьдрал дээр түүнийгээ хэрэглэж чаддаггүй. Тухайлбал : Их дээд сургууль төгссөн байлаа ч гадаад хүнтэй чөлөөтэй ярьж чаддаг хүн тийм ч олон биш. Мөн түүхийн хичээлийн дүн нь өндөр хэрнээ бодит байдал дээр түүхийн ухамсар дутагддаг. Үүх түүхээ, цаг үеэ харах нүдтэй байж, амьдралдаа эзэн болоод явж байгаа хүнийг олоход бэрхтэйн учир энэ.
Хоёрдугаарт: Нийгмийн ёс суртахуун, иргэний төлөвштл хангалттай бус байдаг.
Хичээлдээ сайн дүн авдаг хэрнээ бодит амьдрал дээр ёс суртахууны доголдолтой л байдаг. Биеийн тамирын хичээлд өндөр дүнтэй ч нялцгай сул биетэй, физик химийн хичээлд сайн дүн авдаг хэрнээ судалгаа шинжилгээний ажлын арга барил эзэмшээгүй байх жишээтэй. Иймэрхүү жишээ маш олон. Үнэндээ ийм л маягаар суралцагчийн дүн ба жинхэнэ бодит чадварын хооронд асар их ялгаа гардаг.
Манай боловсролын бас нэг доголдолтой тал бол дунд ба муу дүнтэй сурагчдын хувьд чадвараа дээшлүүлэх боломж олддоггүй явдал юм. Дүнг чухалчилдгаас болж дээгүүр сурлагатай цөөн тооны сурагчдын хүрээнд л хичээл явагдах ба бусад нь дүнгээр муу гэж үнэлэгдээд зогсохгүй дээрээс нь бас ад шоо үзэгдэнэ. Иймэрхүү байдлын улмаас тэдэнд чадвараа дээшлүүлэх боломж олдохгүй байсаар эцэстээ эмгэнэлтэй амьдралд ч хүрч мэднэ.
Энэ мэт доголдолтой талууд нь зөвхөн боловсролын асуудлаар дуусах биш, бүхэл бүтэн нэг хүний амьдралыг эмгэнэлтэй байдалд хүргэж, цаашилбал нийгэм, улс орны маань хүчийг ч сулруулах хор уршигтай.
Боловсрол нь “Ямар хүн болох вэ?” гэдэг зарчимд тулгуурлах ёстой. Гэтэл манай өнөөгийн боловсрол “Ямар хүн болох вэ?” гэдгийг биш, харин “Ямар дүн авах вэ?” гэдгийг чухалчилж байна. Энэ мэтээр “дүн”-г чухалчлах болсон нь “Сайн үнэлгээтэй хүн л жаргалтай амьдарна” гэсэн өрөөсгөл бодлоос улбаатай юм.
Ер нь бид сайн дүнтэй л байх юм бол сайн сургуульд орж, сайн мэргэжил эзэмшиж, нийгэмдээ амжилтад хүрч, жаргалтай сайхан амьдарч чадна гэсэн бодолтой явдаг. Гэтэл үнэндээ сайн сайхан албан тушаалд хүрлээ гээд жаргана гэсэн баталгаа байхгүй. Учир нь хэчнээн өндөр байр сууринд хүрлээ ч тэндээ үүрд тогтоод байх тохиолдол бараг байдаггүй билээ.
Хэний ч амьдралд өөдлөх ба уруудах үе байдаг. Өндөр сайхан суудалд суух үе байхад тэндээсээ үсэрч бүр доор, илүү хэцүү газар очих үе ч бий. Тиймээс өндөр албан тушаалд суухыг л аз жаргал гэж бодох юм бол хэн ч, хэзээ ч жаргалтай байж чадахгүй.
Өөрөөр хэлбэл өндөр суудал, дээд зиндаанд багтахыг л аз жаргалын түлхүүр гэж үзэх юм бол тооны ухаанаар бодсон ч томоохон асуудал үүснэ. Жишээ нь, 100 сурагч байлаа гэж бодъё. Тэднээс дүнгээр эхний 10-т орвол дээд зиндаанд багтана. Бүгд л дээд зиндаанд багтахыг хүсэх бөгөөд хичээвэл болно гэсэн горьдлоготойгоор мэрийнэ. Гэвч 100 сурагчаас эхний 10-т багтах боломж хэдэн хувь билээ? 10% шүү дээ. Хэчнээн нойр хоолгүй зүтгэлээ ч дээд зиндаанд багтах боломж нь 10-хан хувь бөгөөд үлдсэн олонх нь хэчнээн мэрийгээд ч 90%-д багтахаас өөр аргагүй. Үүнээс үзэхэд хэчнээн хичээгээд ч аз жаргалтай байх боломж нь 10-хан хувь бөгөөд үлдсэн 90%-ийг нь золгүй амьдрал хүлээж байна гэсэн үг.
За тэгвэл дээд зиндаанд багтсан сурагчид жаргалтай байж чаддаг болов уу? Дэ-Дог судалгааны хүрээлэн бол БНСУ-даа л хамгийн өндөр мэдлэгтэй хүмүүсээс бүрдсэн байгууллага. Тэднийг бүгдийг нь жаргалтай сайхан амьдарч байгаа гэж хэлж болох уу? Үгүй ээ. Огт болохгүй. Тэдний дунд маш ширүүн өрсөлдөөн байдаг бөгөөд тэрхүү өрсөлдөөнд ялсан хүн жаргалтай байж болох ч, ялагдаж шахагдсан хүмүүс бол эмгэнэлтэй байдалд ордог.
Ямар ч байгууллагад 10% ба 90% оршиж байдаг. Бодит байдал ийм байхад хэрвээ бид 90%-д багтагчдын асуудлыг үл тоомсорлож орхивол олонхыг шоовдорлосон боловсрол хэмээгч логикийн зөрчилдөөнтэй урхинд орооцолдох болно. Ийм байдалтайгаар боловсролын асуудлыг шийдэх учиг зангилааг олох нь бүү хэл, хүний мөн чанарын асуудлыг ч шийдэж чадахгүй.
Амжилт арвин, аз жаргал бялхсан өөрийгөө олж авах нь
Тэгвэл үнэхээр аз жаргал гэж байна уу? Товчоор хэлэхэд энэ бол ямар ч хэцүү бэрхшээл тулгарлаа ч түүн дээрээ дөрөөлөөд босох хүчийг олж авах явдал юм. Хэчнээн доор орлоо ч дахиад өөдлөх хүчтэй л байвал тэр хүн хаана ч жаргалтай.
Бид амьдралдаа олон бэрхшээлтэй тулгардаг бөгөөд ихэнх бэрхшээл хоёр талтай байдаг. Зовлон бэрхшээлийн улмаас бүдэрч унан бүтэлгүйтэж ч болно, эсвэл өөр нэгэн дэвшилд хүрэх гишгүүр болгож ч болно. Бетховен таг дүлий болчихоод, өгүүлшгүй ихээр гуниглан шаналж байсан ч агуу симфониудаа дуусгаж, Моцарт мөн эдгэшгүй өвчнөөр тарчилж байхдаа алдарт дууриа бичсэн билээ. Хенри Фордын бүтээсэн анхны автомашин ухардаг араагүй байв. Гэвч тэрээр анхны бүтэлгүй оролдлогодоо тольдож, ямар ч өөгүй машин бүтээхийн төлөө бүх хүчээ шавхсаны үр дүнд “Автомашины хаан” гэсэн эрхэм цолыг хүртсэн юм.
1950 оны үед “Ино-Таил” гэдэг Японы жижиг компани байжээ. Тэр үед Япон улс дэлхийн 2-р дайнд ялагдаад туйлын хүнд хэцүү үе байв. Гэтэл гэнэт нэг өдөр сэнсэрч муруйсан гологдол хавтангууд гарч эхлэх нь тэр. Хавтанг шатаадаг зуухны дулааны тэнцвэр алдагджээ. Зуухыг солиход зарцуулагдах зардлыг тооцоод үзтэл 500 мянган доллар буюу компанийн хувьд дааж давшгүй их тоо гарсан байна. Өөр арга чарга хайж эхэлжээ. Хэд хэдэн удаагийн туршилтын эцэст хавтанг сэнсрэхгүй болгох арга олов. Хавтанг шавар ба шохойн чулуугаар хийдэг байсан бөгөөд шохойн чулууны орц 1% байсныг 5% болтол нэмсэн чинь дулааны хэм нь жигд биш зууханд шатаасан ч сэнсрэхгүй, хэвийн бүтээгдэхүүн гардаг болжээ.
Үүнтэй яг адилхан явдал Америкт тохиолдсон бөгөөд зуухыг өөрчилж шинэчилснээр сайн бүтээгдэхүүн гаргаж авсан байна. Америкийн бүтээгдэхүүн ба “Ино-Таил”-ийн бүтээгдэхүүнүүд эхэндээ яг адилхан борлогдож байсан боловч хэсэг хугацааны дараа Японых илүү сайн борлогдох болов. Учир нь Японы бүтээгдэхүүн нь шинэ зуух хийх гэж их мөнгө зарцуулаагүй тул үнийн өрсөлдөөнд давамгайлахын зэрэгцээ жигд биш хэмтэй зууханд хэвийн бүтээгдэхүүн гаргаж чадсан болохоор хавтан нь хэрэглээнд очсон хойноо дулааны хэлбэлзэлд тэсвэртэй, сайн чанарын бүтээгдэхүүн болжээ. Харин Америкийн бүтээгдэхүүн нь жигд хэмтэй зууханд шатаасан болохоор дулааны өөрчлөлтөд эмзэг, бас үйлдвэрлэлийн нөхцөл хэвийн биш тохиолдолд гологдол бүтээгдэхүүн гарахад бэлэн байв.
Энэ үзэгдэл тэр чигээрээ боловсролд давтагдаж болно. Өнөөдөр БНСУ-ын боловсролын салбарыг ажиглагч олон хүнийг халаглалд хүргэж буй зүйл бол дээр өгүүлсэн Америктай яг адилхан асуудал манай боловсролд тулгараад байгаа явдал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд туйлын нарийн бодож боловсруулсан “боловсролын хувьсгал” хэрэгтэй. Гэвч энэ тийм амар хэрэг биш. Үнэхээр тийм хувьсгал хийх боломж байлаа ч асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардлагатай. Боловсролын хувьсгал амжилттай боллоо ч өнөөгийн үр хүүхэд маань түүнээс хувь хүртэж чадахгүй. Түүнээс гадна өнөөдөр боловсролын хувьсгалаас илүү яаралтай асуудал бидэнд байна.
“Ино-Таил”-ийн тухай сайтар бодож үзэцгээе. Системд асуудал гарч, түүнийг солиход ихээхэн хүндрэл учирч байгаа тохиолдолд, солихоос өөр ямар нэг арга олдвол тэр нь асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга байж болох юм. Өөрөөр хэлбэл, боловсролын маань хэцүүхэн нөхцөл байдал дундаас оновчтой арга зам бий болж эдгээр асуудлыг даван туулж чадвал өндөр хөгжилтэй орнуудын нарийн тогтолцоот боловсролын системээр бэлтгэгдсэн хүмүүсээс хавьгүй илүү хүч чадалтай жинхэнэ ур чадвартан, жинхэнэ удирдах авьяастай хүмүүсийг ч төрүүлэн гаргаж чадна.
Хамгийн гол нь “Энэхүү бэрхшээлийг даван туулах арга бий юу?” гэсэн асуудал юм. Чухам энэ тухайд л зарим арга замыг энэхүү номд тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, боловсролын системийг солихгүй ч гэлээ боловсролыг харах өнцгөө жаахан л өөрчлөхөд хэрэгжих боломжтой зарчим ба аргуудыг танилцуулж байна.
Юуны түрүүнд бидний өөрчлөх ёстой зүйл бол “сайн бүлэглэл”-д багтаж чадвал жаргалтай байж чадна гэсэн ойлголт юм. Сайн сургууль, сайн ажилд орлоо гээд аз жаргал баталгаатай болж огт чадахгүй. Харин ямар ч нөхцөлд өөдрөг байж, зовлон бэрхшээлийг дөрөөлөн босож чадах хүчтэй хүн л жаргалтай байж чадна. Хэцүү нөхцөл байдалтай тулгарлаа ч гэсэн түүнийг даван туулах хаттай хүмүүс бол илүү хэцүү нөхцөл байдлыг ч өлхөн даваад гарчих хүчтэй байдаг.
Тиймээс дээд шатны сургуульд дэвшин суралцахад дүнг нь харгалздаг боловсролын аргаасаа салж, харин үр хүүхдээ ямар ч нөхцөл байдлыг даваад гарчихдаг хүчтэй хүн болгож өсгөх хэрэгтэй юм. Энэ л боловсролын гол зорилт болох ёстой бөгөөд үүний тулд эхлээд бид өөрсдөө тийм болох хэрэгтэй. Хүн болгоны ур чадвар ялгаатай ч бүгд өөрсдийнхөө хэр хэмжээнд ур чадвараа ашиглаж чадсан цагт, хаа ч байсан өөрийгөө үнэлж, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн цагт л хүн жаргалтай сайхан амьдарч чадна. Энэ бол ямар нэг бүлэг хүмүүсийн аль нэг хэсэг нь л чадвартай, бусад нь чадваргүй гэсэн үг огт биш, харин бүх хүн чадварлаг бйаж чадна гэсэн үг.
Өөрчлөлт авчрагч жинхэнэ удирдах чадвар
Тэгвэл бэрхшээлийг даван туулах хүчийг яаж олж авах вэ?
Нэгдүгээрт, өөрт байгаа хүчээ дээд зэргээр ашиглаж үзсэн хүн л бэрхшээлийг ялах хүчтэй байдаг. Хүчээ дээд зэргээр ашиглаж үзсэн хүн өөрийгөө хүндэлж чадна. Энэ бол бардам, ихэмсэг зангаас огт өөр, оршин тогтнож буйн утга учиртай холбоотой өөдрөг сэтгэл юм. Хүч чадал сорьсон сорилтоор дамжуулж тулгарсан нөхцөл байдлыг даван туулж чадна гэсэн итгэл төрж байгаа хэрэг.
Бусдын нүдийг хариулдаг нэрэлхүү зангаасаа болоод өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаггүй хүн манай нийгэмд олон. Харин өөрийнхөө хүч чадлыг мэддэг хүн бол бусдын харц, үнэлгээнд тийм ч найддаггүй. Амьдралынхаа үнэ цэнийг мэддэг, хайрлаж чаддаг хүмүүс бусад хүн юу ч гэж бодож байсан, шүүмжлэл, буруушаалт хэчнээн асгарч байсан ч харин ч баясан хөөрч, өөрийнхөө хийх ёстойг итгэлтэйгээр хийгээд явж байдаг.
Хоёрдугаарт, бусдыг чиглүүлэх чадвартай байх хэрэгтэй. Удирдах чадвар гэдгийг хүнтэй ажиллах чадвар гэж олон хүн боддог. Харин энд өгүүлж буй удирдах чадвар нь бусдыг хөтөлж явах биш, бусдын хүч чадлыг дээд зэргээр хөгжүүлж өгөх чадвар юм.
Удирдагч хүн гэр бүл, албан газар, нийгмийнхээ гишүүдийн хүч чадлыг дээд зэргээр хөгжүүлж, тэдэнд аз жаргал өгөх чадвартай байх ёстой. Өөрийнхөө хүч бололцоог дээд зэргээр ашиглаж үзсэн туршлагадаа тулгуурлаж бусдын хүч бололцоог ч дээд зэргээр хөгжүүлж чаддаг хүн ямар ч байр сууринд байсан үнэ цэнээ мэдэрч, аз жаргалтай байж чадна.
Гуравдугаарт, “Дэлхийг өвөрлөх” хэрэгтэй. Энэ нь зөвхөн өөрийнхөө гэр бүл, ажил төрөл, нийгэм, улс оронд анхаарах биш, бүх дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Бүх дэлхий бидний амьдралын тайз болж байгаа энэ эрин үед бидний үйл ажиллагаа, нөлөөлөл ч бас тэр хэмжээгээр тэлэх ёстой. Тэглээ гээд бүгдээрээ гадаадад гарах ёстой гэсэн үг биш ээ. Гадаадад ажилладаг байлаа ч гэсэн дэлхийг нийтэд нь харах нүдгүй бол тэр хүний бодол санаа, амьдралын цар хүрээ нь давчуу байхаас аргагүй. Харин жинхэнэ хэрэгцээтэй зүйл бол уулын бөглүү тосгонд ажилладаг байлаа ч ертөнцийг харж, “Дэлхийг өвөрлөх” чадах уудам сэтгэл юм.
Авьяас чадвараа дээд зэргээр хөгжүүлэх 3 зарчим ба 5 талт сургалтын арга
Амьдралдаа амжилт гаргаж чаддаггүй нь ерөнхийдөө 2 шалтгаантай гэж үзэж болно. Тодорхой зорилгогүй байх юм уу, эсвэл зорилго байвч түүндээ хүрэх тодорхой аргыг мэдэхгүй байх явдал гол шалтгаан нь юм.
Яагаад амьдрах ёстой, юуны төлөө амьдрах ёстой талаар зорилго байхгүй хүн бол өдөр тутам өөрт ногдсон ажлаа л гүйцэтгэх төдий, дөнгөн данган амьдарч явдаг. Ийм хүн өөртөө байгаа хүч чадлыг ч мэдэхгүй, ашиглаж ч чаддаггүй, хүч бололцоогоо дараад л байхаас биш, өсгөж ашиглахын гайхамшгийг мэдэрдэггүй.
Түүнчлэн өмнөө тавьсан зорилготой хэрнээ түүнийгээ биелүүлэхийн тулд яах ёстой аргаа мэддэггүй хүн ч гэсэн амжилтад хүрэхэд бэрх. Зорилгодоо хүрэх тодорхой арга барилаа мэддэггүй хүний зорилго нь түр зуурхны сэтгэлийн хөөрөл юм уу, мөрөөдөл төдийхөн юм.
Тодорхой зорилготой, түүнийгээ биелүүлэх халуун эрмэлзэлтэй хүн бол юуны түрүүнд өөртөө ямар хүч чадал, мөн чанар байгаа болон түүнийгээ дээд зэргээр нээж, ахиулахын тулд яах ёстойг эхлээд анхаарна. Эцэст нь өөрийнхөө хүч чадлыг дээд зэргээр өсгөж байж л өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдгийг ухаарах бөгөөд тийм хүн л үнэхээрийн үнэ цэнэтэй, аз жаргалтай амьдралыг цогцлуулан, жинхэнэ удирдагч болж чаддаг. Ийм хүн удирдагч болбол бусдын хүч чадлыг ч өсгөж өгч чадах бөгөөд өөрөө ч жаргаж, бусдыг ч жаргааж чадна.
Харин үнэхээр тийм арга бий болов уу? Хэрэв байдаг бол хэн ч хэрэглэж чадахаар амархан болов уу? Би ч бас эхлээд тийм арга байхгүй гэж боддог байсан боловч өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан доорх 3 зарчмыг ойлгоод авбал энэ бүхэн боломжтой юм гэдгийг ухаарсан юм.
Goodluck

No comments:

Post a Comment